Friday, February 2, 2007

Албан тушаалаа шилжүүлэв....

Ойрдоо ажил ихитэй болоод ч тэр үү блогтоо юм бичсэнгүй. Тэгээд өнөөдөр болсон явдлын талаар бичихээр шийдлээ.
Миний бие 2-р курст сурч байлаа. Нэг өдөр хичээлээ хийгээд сууж байтал манай нэг найз маань хажууд ирж сууснаа чамтай ярих нэг юм байнаа гэдий. Тэгээд хичээл орох гэж байсан учир хичээл тарсны дараа нөгөө найзтайгаа уулзахаар болоод тарсны дараа уулзлаа. Оюутны нэг клуб байгуулмаар байна хамтарч байгуулвал ямар вэ гэсэн санал тавьлаа. Хоёулаа хэд хоногийн дараа хэсэг нөхдийнхөө хамт клубээ байгуулаад ямар нэр өгөх талаар баахан ярилцаж байгаад "Эрдмийн Индэр" гэсэн нэр өгч 2004-02-26 -нд анхны үйл ажиллагаа эхлүүлж албан ёсоор нээлтээ хийж билээ. Тэгээд би гэдэг хүн удирдах зөвлөлийн дарга гэдэг албан тушаалтай боллоо. Манай клуб Монголын Лектор төвийн дэргэдэх анхны клуб л дээ. Одоо түүнээс хойш 2 жил өнгөрчихжээ.
Ямар ч байсан энэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд чамлахааргүй ажил хийж сургуулийнхаа оюутан залуусдаа оюуны хөрөнгө оруулжээ.
Өнөөдөр клубынхээ удирдлагаа шинэ залгамж халаа дүү нартаа шилжүүлээд ирлээ дээ. Өнгөрсөн 1 семистирийн хугацаанд ажиглаж хэн юу хийж чадах вэ гэдгийг нь харж байж тавьсан болохоор гайгүй байх гэж найдаж байна хэ хэ...

Та магадгүй ямар үйл ажиллагаа явуулдаг клуб юм гэж асуух байх л даа. Одоо клубынхээ хийсэн ажлын захаас нь дурдъя.
Тус клуб нь оюутан залуустаа оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой гэхүү дээ, өнгөрсөн хугацаанд олон нийтэд танигдсан лектор, эрдэмтдийг урьж авчирч лекц уншууллаа. Тэдгээрийн дотор 2005-04-22 нд "Offshore outsourcing" сэдвээр манай компаний захирал Буянцогтоо гуай, гүүр инженер Баярбат багш, Отгонбаяр багш, Галаа сан нар, дараа жил нь Буяа захирал , Ээрка ах хоёр Жава-ийн талаар лекц уншиж байж билээ. Хамгийн сүүлд гэхэд СТА Жавхлан, УИХ-ын гишүүн, ЭМЯамны сайд асан Гүндалайг урьж авчирч оюутнуудынхаа сонирхсон сэдвээр нь харилцан яриа өрнүүллээ. Тэгээд цааш нь дурдах юм бол их юм болноо..
Цаашдаа компаныхаа шилдэг хөгжүүлэгч, гүүр инженер нараа сургууль дээрээ урьж лекц уншуулъя гэж бодож байна. Х
өгжүүлэгч, гүүр инженер нар маань миний саналыг дэмжих байхаа гэж бодож байна.

No comments: