Tuesday, January 2, 2007

Сургуулийн босго анх алхсан сонирхолтой түүх

Миний бие Дорнод аймгийн Дашбалбар сумын унаган хөвгүүн билээ.
Нутагтаа ясли, цэцэрлэгээр хүмүүжсээр 1993 оны 9-р сарын 1-нд 1-ээр ангид орохоор болж тэр зун нь цэцэрлэгээсээ гарваа.
Тэгээд 9-р сарын 1-ний өглөө эрт ээжтэйгээ сургууль руугаа явлаа. Шинэ хичээлийн жилийн нээлт энэ тэр гээд бөөн юм боллоо. Тэгж байтал хичээлийн эрхлэгч / сургалтын менежер/ маань хүүхдүүдийг нэг нэгээр нь дуудаад ангид нь хуваарилаж эхэллээ. Би яахав ээжийнхээ хажууд нэрээ гарахыг хүлээгээд зогсоод байлаа. Хүүхдүүд ихэнх нь анги ангидаа хуваарилагдаад нэлээн болчлоо. Миний нэр гардаггүй ээ.. Би хүлээгээд л байлаа. Сүүлдээ бүр гайхаад нэр дуудахгүй болохоор нь хичээлийн эрхлэгч дээрээ очлоо. Ээж маань хичээлийн эрхлэгчтэй хамт миний нэрийг шүүлээ нэр олддоггүй ээ.......
Тэгсэн чинь Дашнямын Батхуяг гэдэг хүн маань тэнд Батхуягийн Дашням болчихсон явж байх нь тэр... Золтой л нэг жил өнжчихээгүй шүү.
Тэгж нэг юм сургуулийн босгыг алхаж билээ.

2 comments:

Unknown said...

hi hoorson zuil bolson baina. Ih taalagdaj baina

Балжка said...

Ih hoorhon tuuh baina.
Namaig 1-r angid oroh geed ochihod, jijighen bietei geed 7 nastai surguulid oroh huseltiig maani huleej avaaguitei hoishluulj baisniig mini sanagdchihlaa baina geech.
Tsaashdaa goyo bichleg bichij baigaarai.
Bi blogiig chini ooriihoo blogt link hiisen baigaa.